Эргэх холбоо сайтай инженер

Монгол бизнесүүдэд цогц вэбсайт үйлчилгээ үзүүлдэг студи, дэлхийн агентлагийн стандартаар.

2026 оноос

temkabuilds бол нэг инженертэй студи билээ. Би бол Инженер Тэмүүлэн, таны бизнес болон брэндийг дараагийн түвшинд авчрахыг зорьж байна. Танай веб хуудсыг эхнээс нь дуустал: стратеги, дизайн, код.

Ганцаараа ажиллана гэдэг нь та ажил хийж буй хүнтэйгээ шууд, төвөггүй ярих боломжтой гэсэн үг. Шийдвэр долоо хоног биш хэдхэн цагт гардаг, юу ч дамжлагын хооронд алдагддаггүй. Мөн инженер ажил дунд солигдож дахин эхнээс нь тайлбарлах ажил гарахгүй тул та санаа амар надад найдаж болно.

Залуу Инженер тул төлбөр хямд үйлчилгээ үзүүлж байгаа ба төлбөрийн маш уян хатан байдалтай байгаа. Та өөрийн вэбсайттай болчихлоо гээд төсөөлдөө: Өөрийн эзэмшдэг, хүссэнээрээ зохиож, удирдаж болох ганц буулт хуудас ч бай, бүрэн цогц вэб ч бай ямар гоё билээ дээ. Мэдээж мэргэжлийн байдлаас гадна, үйлчилгээгээ дэлгэрэнгүй танилцуулж, үйлчлүүлэгч татаж, өөрийн салбартаа илүү дээр өрсөлдөгч болно гэсэн үг. Дан ганц Instagram, Facebook маркетинг хангалтгүй билээ.

Товчхондоо

Студи

Нэг инженер, эхнээс нь дуустал

Байршил

Зайнаас, дэлхийн хаанаас ч

Эхний загвар

Үнэгүй, 36 цагт

Оноос

2026

Миний итгэл үнэмшил

01

Вэбсайт бол үйлчлүүлэгч танайхыг мартахгүй байх анхны сэтгэгдэл болдог. Хэдхэн секундэд хүмүүсийн итгэлийг олох ёстой.

02

Цэвэрхэн, дэгжин байдал бол давуу тал. Маш их бөөгнөрсөн мэдээлэлтэй, олон өнгөөр эрээлжилсэн дизайн маш мэргэжлийн бус харагддаг бөгөөд үйлчлүүлэгч нээж үзээд гардаг.

03

Хөдөлгөөнт мэдээлэл болон микро интеракц бол мартаж болохгүй зүйлс. Анхаарлыг чиглүүлэх ёстой болохоос гуйх ёсгүй.

04

Чанартай вэбсайтууд харахад хялбар, амархан мэт боловч хийхэд жинхэнэ хөдөлмөр шаарддаг.